Цахим хурлын төхөөрөмж нэмж суурилууллаа


Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11-д "Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх болон бусад эрх бүхий байгууллагын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх зарим ажиллагааг цахимаар явуулж болох бөгөөд эдгээр байгууллага иргэний үндсэн эрх, эрх чөлөөний баталгааг дордуулахгүйгээр өөрийн бүрэн эрхийн хүрээнд холбогдох журмыг баталж, хэрэгжилтийг зохион байгуулна” гэж заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх зарим ажиллагааг цахимаар явуулж ажиллаж байна.

Уг ажлын хүрээнд иргэдийг аль болох байгаа газраас нь шүүх хуралдаанд цахимаар оролцуулах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх зорилгоор шүүх хуралдааны 1 танхимд нэмэлтээр цахимаар шүүх хуралдаан явуулах тоног төхөөрөмжийг нэмж суурилуулаа.

Ингэснээр шүүх хуралдааны 2 заалнаас нэг зэрэг цахим хэлбэрээр шүүх хуралдаанд иргэдийг оролцуулах нөхцөл бүрдэж байна.

 

Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газар


 
dle
САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.