Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Sort articles by: Date | Most Rates | Most Views | Comments | Alphabet
6-04-2017, 17:29

Сургалт зохион байгуулав

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын 2017 оны дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу нийт шүүгч ажилтнуудын хууль тогтоомжийн мэдлэгийг өргөжүүлэх, шинэ мэдээ, мэдээллээр хангах зорилгоор 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль” гэсэн сэдвийн хүрээнд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дэлгэрмаа
Дэлгэрэнгүй
3-04-2017, 13:43

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлах хэсэг иргэдэд шүүхийн үйлчилгээг ойртуулах зорилгоор Завхан аймгийн Алдархаан сумд 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ажиллаа. Алдархаан сумын Засаг даргын тамгын газраас эвлэрүүлэн зуучлах хэсэгт гаргасан сум хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой 20 гаруй өргөдөлд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийв. Мөн Алдархаан
Дэлгэрэнгүй
28-03-2017, 19:42

Сургалт зохион байгуулав

Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2017 оны дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгасны  дагуу 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Нандинцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баасандэмбэрэл нар нийт шүүгч ажилтны хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор "Хууль зүйн англи хэлний нэр томъёо” гэсэн сэдвийн хүрээнд
Дэлгэрэнгүй
23-03-2017, 17:40

“Нээлттэй шүүх” өдөрлөг зохион байгууллаа

"Нээлттэй шүүх” өдөрлөг зохион байгууллаа Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Одонзул, шүүгч Т.Балжинням, эвлэрүүлэн зуучлагч Б.Нинжбадгар, шүүгчийн туслах Н.Гүнчинсүрэн, Б.Ариунзаяа нар Завхан аймгийн Цагаанхайрхан суманд "Нээлттэй шүүх” өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгөөр тус сумын иргэд, төрийн албан хаагч нарт "Шүүхийн шинэтгэлийн 10 үр
Дэлгэрэнгүй
23-03-2017, 15:16

Цэцэрлэгийн хүүхдүүдийг баярлуулав

Цэцэрлэгийн хүүхдүүдийг баярлуулав
Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хамт олон жил бүр уламжлал болгон "Сайн үйлс” аян зохион байгуулдаг. Энэ жилийн "Сайн үйлс” аяны хүрээнд Улиастай сумын 4, 7 дугаар цэцэрлэгт хүмүүждэг, амьжиргааны баталгаажих түвшинээс доогуур орлоготой, хагас болон бүтэн өнчин 17 хүүхдэд гутал бэлэглэлээ.  
Дэлгэрэнгүй
9-03-2017, 12:40

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун Завхан аймгийн шүүхэд ажиллав

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймаг дахь шүүхүүдэд ажиллалаа. Тэрбээр шүүгч, ажилтнуудад Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны тайлан, цаашдын зорилтыг танилцуулсан юм. Мөн 2016 онд Завхан аймаг дахь шүүхүүдийн шүүгч, ажилтнуудаас гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдээлэв. Дараа нь шүүгч
Дэлгэрэнгүй
5-03-2017, 17:22

Шүүхээр зуучлуулж эвлэрсэндээ баяртай байна

Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн иргэн Д.Чадраа шүүхийн эвлэрүүлэн зуучлалаар маргаанаа шийдүүлсэн талаарх сэтгэгдлээ илэрхийллээ. Тэрбээр "Би нутгийн дүүдээ 2014 оны есдүгээр сард 171 толгой малаа зээлээр худалдаж, мөнгийг нь 8 сарын дараа авахаар тохиролцон гэрээ байгуулсан юм. Гэтэл нутгийн дүү маань мөнгийг нь хугацаандаа өгөөгүй. Маргааш өгнө, нөгөөдөр өгнө гэж явсаар даруй 2 жил
Дэлгэрэнгүй
24-02-2017, 11:36

Хаан банкнаас мэдээлэл хийв

Хаан банкны Завхан аймаг дахь Төв тооцооны төвийн бизнес хөгжил хариуцсан менежер Б.Отгонбаяр, эдийн засагч Б.Оюунболор нар тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны албан хаагч нарт 02 дугаар сарын 09-ний өдөр мэдээлэлийг хийлээ.   Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Хаан банктай байгуулсан 2017 онд хамтран ажиллах гэрээ, мөн Хаан банкнаас 01 дүгээр сарын
Дэлгэрэнгүй
23-02-2017, 16:40

Сургалт зохион байгуулав

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн захиргааны байгууллагыг үйлчилгээний байгууллага болгохзорилтыг2017 онд тавьж нийт шүүхийн тамгын газруудад хэрэгжүүлж ажиллаж байгаатай холбогдуулан Завхан аймаг дахьшүүхийнтамгын газраас шүүхийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай, чанартай хүргэх, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг бэхжүүлэх зорилгоор2017 оны дотоод сургалтын төлөвлөгөөнд "Шүүхийн үйлчилгээний соёл,
Дэлгэрэнгүй
16-02-2017, 15:35

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын зар

Монгол Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан "Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 17 дугаар зүйлийг үндэслэн Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын албан тушаалыг нийтэд зарлаж байна.
Дэлгэрэнгүй
Иргэн танд


Санал асуулга
Хандалт /begin 2018.09.20/
Бидэнтэй нэгдээрэй
  • dle 10.2
  •   |  
    «    February 2020    »
    MonTueWedThuFriSatSun
     12
    3456789
    10111213141516
    17181920212223
    242526272829