Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

ИРГЭН ТАНЫ ШҮҮХЭД ГАРГАСАН НЭХЭМЖЛЭЛ ДАРААХ

БҮРДҮҮЛБЭРИЙГ ХАНГАСАН БАЙХ ШААРДЛАГАТАЙГ АНХААРНА УУ

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар:

62.1.Нэхэмжлэлд дараахь зүйлийг тусгасан байна:

62.1.1.нэхэмжлэлийг ямар шүүхэд гаргаж байгаа; Жишээ нь ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ 2 ДУГААР ШҮҮХЭД

62.1.2.нэхэмжлэгчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар; Жишээ нь: Боржигон овгийн Баатарын Бат, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 27 дугаар байр 32 тоот, утас 99900000, 91650000

эсвэл Жаргалант ХХК, Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо Жуков худалдааны төвийн байр 2 дугаар давхарт 45-50 тоот өрөө, утас 70000002, 99992220

62.1.3.хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар; нэхэмжлэгчийн хаягийг бичсэнтэй адил хэлбэрээр бичих бөгөөд хариуцагч нь тухайн шүүхийн харъяалалын нутаг дэвсгэрт оршин суудаг байхыг анхаарана уу, харин онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгдэх хүсэлт, нэхэмжлэлд хариуцагч байхгүй тул нэхэмжлэгч өөрийн оршин суугаа газрын шүүхэд хүсэлт, нэхэмжлэлээ өгөх боломжтой мөн шүүхүүдийн мэдээлэл лавлагааны мэргэжилтний устаар шүүхийн харъяалалын талаар асуугаад нэхэмжлэлээ аль шүүхэд гаргах эсэхээ мэдэх боломжтой

62.1.4.нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт; Шүүхээр ямар асуудал шийдвэрлүүлэх гэж байгаагаа буюу болсон үйл баримтын талаар тодорхой товч ойлгомжтой бичиж нотлох баримтынхаа эх хувийг хавсаргана эх хувийг өгөх боломжгүй бол канондож наториатаар гэрчлүүлсэн хувийг шүүхэд нэхэмжлэлтэйгээ хамт өгнө

62.1.5.нэхэмжлэлийн үнэ; Хэрэв та зээлийн гэрээний дагуу мөнгөө шаардах гэж байгаа бол эхлээд үндсэн зээл 2 000 000 төгрөг хүү 200 000 төгрөг, алданги 15 000 төгрөг нийт 2 215 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн үнийг зөв тодорхой бичнэ

62.1.6.хавсаргасан баримт бичгийн жагсаалт. Нэхэмжлэлдээ өөрийнхөө нэхэмжлэлийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзсэн цаасан нотлох баримтууд, CD, гэрэл зураг гэх мэт  зүйлүүдийг хавсаргаад тэдгээрийн нэр, хуудасны тоо, хэмжээ, ширхэгийг жагсааж бичнэ.

62.2.Нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл уг хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт, хэрэв нэхэмжлэлийг төлөөлөгч гаргасан бол итгэмжлэлийг мөн хавсаргана. Эдгээрийг та нэхэмжлэлдээ заавал хавсаргаж ирүүлнэ, тэмдэгтийн хураамжийг хэрхэн, хаана тушаах, хэдэн төгрөгний нэхэмжлэлд хэдэн төгрөгний улсын тэмдэгтийн хураамж төлөхийг Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн дагуу бодоод холбогдох дансанд тушааж баримтыг эх хувиар нь нэхэмжлэлдээ заавал хавсаргана, мөн та өөрөөгөө төлөөлүүлж хэн нэгнээр шүүхэд нэхэмжлэл гаргуулахаар бол заавал итгэмжлэл авна, хуулийн этгээд бол эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан итгэмжлэлийг нэхэмжлэлдээ заавал хавсаргана, эдгээрийг ирүүлээгүй нөхцөлд таны нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзах болохыг анхаарана уу.

62.3.Нэхэмжлэлийг хариуцагчийн тоогоор хувилж өгнө. Хариуцагч нь нэг хүн бол илүү нэг хувийг, хэд хэдэн хүнээс мөнгө нэхэмжилж байгаа бол тэр тоогоор нь нэхэмжлэлээ хувилж хавсаргана.

 

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны 

үүхэд нэхэмжлэл гаргах нь


….. оны …. сарын … өдөр

Ажилд эргүүлэн тогтоолгож ажилгүй  байсан  хугацааны цалинг гаргуулах

Нэхэмжлэгч: Боржигон овогт А.Б

Сүхбаатар дүүргийн ХХ хороо, ХХ байр ХХ тоот

Утас хххххххх

Хариуцагч:

ААА ХК

СБД-ийн ХХ хороо

Утас  хххххххх

А.Б би ХХХХ оны ХХ дүгээр  сарын  ХХ-ны өдөр ААА ХК-тай хөдөлмөрийн гэрээг 1 жилийн  хугацаатай хийж, менежирийн ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч ХХХХ оны ХХ дүгээр сарын ХХ-наас эхлэн ХХ оны ХХ дүгээр  сарын ХХ-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаагаар үргэлжлүүлэн сунгасан.

Гэтэл ХХХХ оны ХХ дүгээр сарын ХХ-ны өдөр 00/12 дугаартай захирлын тушаалаар сахилгын зөрчил гаргасан гэж надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан юм. Ажиллах хугацаандаа би ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүйг хамт ажиллаж байсан хүмүүс бүгд мэднэ.

Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан тул ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хххххххх төгрөгийг гаргуулж өгнө үү.

НЭХЭМЖЛЭЛД:

1. Нэхэмжлэл 2 хувь

2. Хөдөлмөрийн гэрээ

3. Ажилд орсон тушаал

4. Ажлаас халагдсан тушаал

5. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар нотариатаар гэрчлүүлсэн

6. Иргэний үнэмлэхийн хуулбар нотариатаар гэрчлүүлсэн

/ Нотлох баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө /

 Нэхэмжлэгч / гарын үсэг / А.Б

 

____________________________________________________

 

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны 
шүүхэд нэхэмжлэл гаргах нь

 

 ... оны ... сарын … өдөр                                               

   Ажилласан жил тогтоолгох тухай

Нэхэмжлэгч: Боржигон овогт А.Б

Сүхбаатар дүүргийн ХХ хороо ХХ байр ХХ тоот

Утас хххххххх

А.Б миний бие 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Аж үйлдвэрийн бараа худалдааны нэгдэлийн харъяа Хүүхдийн барааны их дэлгүүрт худалдагчаар ажилласан. 1995 онд манай хүүхдийн их дэлгүүрийг "Наран трейд” ХХК-ийн харъяа "Наран” их дэлгүүр болгож нэрийг нь өөрчилсөн. Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон, гарсан тушаал бичигдээгүй. Аж үйлдвэрийн бараа худалдааны нэгдлийн харъяа Хүүхдийн барааны их дэлгүүрт ажиллаж байсан талаар баримтыг шүүлгэж үзэхэд огт гарч ирэхгүй байна. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Надад өгөх өөр ямар ч баримт байхгүй, энд тэнд шүүлгэж үзэхэд баримт олдохгүй байна.

Иймд намайг 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Аж үйлдвэрийн нэрийн барааны нэгдлийн харъяа Хүүхдийн барааны их дэлгүүрт ажиллаж байсныг тогтоож өгнө үү.

Нэхэмжлэлд:

  1.Нэхэмжлэл 1 хувь

 2.Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт / 70.200 төгрөг /

 3.Улсын төв архив болон нийслэлийн архивийн лавлагаа

 4.Хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар нотариатаар гэрчлүүлсэн

 5.Цуг ажиллаж байсан 2 хүний тодорхойлолт /нотариатаар гэрчлүүлсэн байна/

 6.Тодорхойлолт гаргаж өгсөн 2 хүний иргэний үнэмлэх /нотариатаар гэрчлүүлсэн /

 7.Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт

 8.Иргэний үнэмлэхийн хуулбар нотариатаар гэрчлүүлсэн

 9.Бусад баримт

/Нотлох баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг гаргаж өгнө/

                            Нэхэмжлэл гаргасан / гарын үсэг /А.Б

 

____________________________________________________

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны

шүүхэд нэхэмжлэл гаргах нь

 Асран хамгаалагчаар тогтоолгох тухай

. . оны .. сарын .. өдөр

 

Нэхэмжлэгч:Боржигон овогт Б.Б

Сүхбаатар дүүргийн ХХ хороо

ХХ байр ХХ тоот

Утас хххххххх

Миний ах Б.Л нь З.О гэгч эмэгтэйтэй 1999 оноос 2004 он хүртэл хамт амьдарч байсан. Энэ хугацаанд тэдний дундаас 2000 онд охин Л.Ж төрсөн. Гэвч эх З.О нь 2004 онд охиноо 3 настай байхад нь нас барсан, Б.Л нь охин Л.Ж-ийн хамтаар манайд амьдарч байгаад  2008 оны 5 сард өвчний учир нас барсанаас хойш Л.Ж-н миний асрамжинд байгаа тул намайг асран хамгаалагчаар нь тогтоож өгнө үү

Нэхэмжлэлд:

1.Нэхэмжлэл 1 хувь

2. Хүүхдийн төрсөний гэрчигээний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/

3. Хорооны засаг даргын тодорхойлолт

4. Нас барсаны гэрчилгээний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/

5. Иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/

Нэхэмжлэл гаргасан / гарын үсэг / Б.Б

 

____________________________________________________

 

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны 
шүүхэд нэхэмжлэл гаргах нь

 

 

Гэм хорын төлбөр гаргуулах тухай

…. оны … -р сарын …-ны өдөр

 

Нэхэмжлэгч: Боржигон овогт ……/А/….-ийн ……/Б/…….нэр, Хан-Уул

дүүргийн ХХ хороо ХХ байр ХХ тоотод оршин суух,

…………….….. ажилтай,                        

Утас:хххххххх

Хариуцагч: Харчин овогт ……/Р/…….-ийн ……/Г/…….нэр,  Сүхбаатар

дүүргийн ХХ хороо ХХ байр ХХ тоотод  оршин суух, .......Ажилтай,                       Утас:хххххххх

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын төлбөр гаргуулах тухай

А.Б би …. оны … дугаар сарын ….-ны өдөр 00 цагийн үед Ниссан Марк-II маркийн 99-99 УБО дугаартай суудлын автомашинаар Баянзүрх дүүргийн …-р хорооны нутаг дэвсгэрт "Сансарын колонкийн буудал”-аас Шархад, Их Засаг Дээд сургууль руу зүүн чиглэлд аюулгүйн тойргийн 1-р эгнээгээр явж байх үед Тоёото Виста маркийн 80-80УБУ дугаартай суудлын автомашины жолооч Р.Г нь баруун чиглэлд явж байхдаа урд машинаа гүйцэж түрүүлэх үедээ эсрэг урсгалд орж миний машины урдаас мөргөсөн. Түүний буруутай үйлдлийн улмаас миний эзэмшлийн автомашинд ихээхэн хэмжээний хохирол учирсан. Р.Г-ийн буруутай үйлдэл нь замын цагдаагийн

газрын хэргийн газарт үзлэг хийсэн актаар тогтоогдож байгаа. Хохирлын хэмжээ бага тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж энэ тухай прокурорын мэдэгдэл ирсэн. Миний машинд "Итгэлт-Эйстимэйт” ХХКомпаний үнэлгээгээр … төгрөгний хохирол учирсан. Энэ талаар бид ярьж тохиролцон Р.Г нь учруулсан хохиролоо бүрэн төлж барагдуулахаар баталгаа гаргаж өгсөн боловч өнөөг хүртэл төлөхгүй байна. Би уг автомашинаар таксины үйлчилгээнд явж өдөрт 20000-30000 төгрөгний орлого олдог. Түүгээрээ гэр бүлээ тэжээдэг байсан, түүнээс өөр орлого байхгүй тул амьдрал хүнд байгааг харгалзан үзнэ үү.

Иймд хариуцагч Р.Г-ээс машинд учруулсан хохирол болох …. төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөр …. Төгрөг, бичиг баримт нотариатаар баталгаажуулсаны төлбөр …. Төгрөг, осол болсоноос хойш өнөөдрийн хүртэлх хугацааны миний өөрийн олох ёстой байсан орлого болох … хоногийн /1 хоног х 20000/ төлбөр …. Төгрөг нийт …. Төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулан өгнө үү.

 Нэхэмжлэлд хавсаргасан баримт бичиг:

1. Нэхэмжлэл 2 хувь

2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт-1 хуудас

3. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар – 1 хуудас

4."Итгэлт-Эйстимэйт” ХХКомпанийн автомашины хохирлын үнэлгээ-1 хуудас

5. Ослын акт -1 хувь

6. Хариуцагч Р.Г нь хохирыг бүрэн төлж барагдуулах тухай баталгаа 1 хуудас

7. Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар - 1 хувь

Бүгд . . . хуудас материал хавсаргав.

Нэхэмжлэл гаргасан. / Гарын үсэг /  А.Б                        

 

____________________________________________________

 

 Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны 

шүүхэд нэхэмжлэл гаргах нь

 

…. оны … -р сарын …-ны өдөр

Гэрлэлт цуцлуулах тухай

Нэхэмжлэгч: Боржигон овогт А.Б Хан-Уул дүүргийн ХХ хороо ХХ байр ХХ тоотод оршин суух, …….. ажилтай Утас: хххххххх

Хариуцагч: Боржигон овогт Д.Г Сүхбаатар  дүүргийн ХХ хороо ХХ байр ХХ тоотод оршин суух, …… ажилтай

Утас: хххххххх

А.Б миний бие нь 1990 онд Д.Г–тэй танилцан улмаар 1994 оны 10 дугаар сарын 01-нд гэрлэлтийн …… тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ.

Бидний хамтран амьдрах хугацаанд 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүү Г.Д, 1996 оны 10 дугаар сарын 01-ний өдөр охин Г.Г нар төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж  2000 оноос салж тусдаа амьдрах болсон юм.

Тэр үеэс хойш хүү охин хоёр маань эх Д.Г-ийн асрамжинд амьдарч өсч торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.

Хүү Г.Д, охин Г.Г нарыг миний асрамжинд үлдээж, эцэг Д.Г-ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.

Бидний дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Хан-Уул дүүргийн ХХ-р хороо ХХ-р байр ХХ тоот …. өрөө байр, Pajero маркийн суудлын автомашинаас надад болон 2 хүүхэддээ ногдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байна.

 Шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө урьдчилан шийдвэрлүүлэх журамтай. Эвлэрүүлэн зуучлалд хандасан байна.

Нэхэмжлэлд хавсаргасан баримт бичиг:

  1. Нэхэмжлэл 2 хувь
  2. Тэмдэгтийн хураамж 70200 төгрөг
  3. Гэрлэлтийн баталгаа нотариатаар батлуулсан байна
  4. Хүүхдийн төрсний гэргчилгээ нотариат
  5. Хорооны тодорхойлолт нэхэмжлэл гаргаж буй хүний
  6. Хүүхэд эсэн мэнд бойжиж буй өрхийн эмнэлгийн тодорхойлолт
  7. Хүүхдийн сургуулийн тодорхойлолт

Тайлбар: Гэрлэгсэд нь насанд хүрээгүй хүүхэдгүй, мөн дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар ямар нэг маргаангүй бол захиргааны журмаар хэргийг шийдвэрлэнэ.

 

Нэхэмжлэл гаргасан: Гарын үсэг       /А.Б…………./

 

____________________________________________________

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны 

шүүхэд нэхэмжлэл гаргах нь

 

…. оны … -р сарын …-ны өдөр

Нэхэмжлэгч: Боржигон овогт ……/А/…….-ийн ……/Б/…….нэр 

Хан-Уул дүүргийн ХХ хороо ХХ байр ХХ тоот

Утас:хххххххх

Хариуцагч: Хан-Уул дүүргийн …-р хороо,  "000” ХХКомпани

Захирал: …/Р/….  , утас: хххххх

 

Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүрэг хангуулах тухай

А.Б би "000” ХХК-тай …. оны … дугаар сарын ….-ны өдөр "Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан Их Монгол 800 жилийн ойд зориулан 108 морин хуурыг нэг бүрийг нь 30.000 төгрөгөөр тооцож … оны … сарын …-ны өдрийн дотор хийж хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэрээний дагуу урьдчилгаа хөлс 1620000 төгрөгийг гэрээ байгуулж гарын үсэг зурсаны дараа хүлээн авсан.

Би гэрээнд заасны дагуу морин хуурыг хийх материалыг захиалагч талд үзүүлж нэг хуур хийж  үзүүлэхэд захиалагч тал зөвшөөрч эх загварыг сонгож байгаагаа мэдэгдэж гарын үсэг зурсан. Үүний дагуу би 108 морин хуурыг хугацаанд нь хийж гүйцэтгэн захиалагч талд хүлээлгэн өгсөн.

"000” ХХКомпани нь одоогоор ажлын хөлсний үлдэгдэл болон 1620000 төгрөгийг өгөх боломжгүй байгаа тул танд 7 хоногийн дараа өгье гэхэд нь би зөвшөөрсөн боловч өнөөг хүртэл өгөөгүй байгаа. Иймд гэрээнд заасны дагуу төлбөрийг бүрэн төлөхийг шаардсан боловч "тантай гэрээ байгуулсан хүн ажилаасаа халагдсан тул бид мэдэхгүй байна” гээд одоо болтол хөлсийг минь өгөхгүй байгаа тул "000” ХХКомпаниас миний ажлын хөлсний үлдэгдэл болох 1620000 төгрөгийг, шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 38680 төгрөгийн хамт   гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлд хавсаргасан баримт бичиг

1. Нэхэмжлэл 2

Иргэн танд


Санал асуулга
Хандалт /begin 2018.09.20/
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    June 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930