Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Sort articles by: Date | Most Rates | Most Views | Comments | Alphabet
18-06-2021

Хэргийн хөдөлгөөний албан хэрэг хөтлөлтөд хяналт-шинжилгээ хийлээ

Шүүхийн тамгын газрын даргын 2021 оны 06 сарын 03-ны өдрийн А/19 тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Иргэн, захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, Эрүүгийн хэргийн хөдөлгөөний стандарт, Иргэний нэгдсэн систем, Эрүүгийн болон захиргааны хэргийн бүртгэл хяналтын систем, шүүхэд албан хэрэг хөтлөх журмын хэрэгжилт, архивын үйл ажиллагаанд дотоод хяналт-шинжилгээ, үнэлгээг хийлээ.
Дэлгэрэнгүй
17-06-2021

Шүүхийн байранд урсгал засвар хийлээ

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын байрны 2 давхрын зарим хэсгийн шалыг шинэчиллээ. Уг засварыг хийхдээ шүүх хуралдааны 1 заал, 2 шүүгчийн өрөө, 1 захиргааны ажилтны өрөө, мөн коридорын шал зэрэг нийт 310 мкв талбайг паркетаар өнгөллөө. Тухайн завсар хийгдсэнээр шүүхээр үйлчлүүлж буй иргэдийн үйлчлүүлэх орчин болон шүүгч ажилтнууд ажиллахад цэвэр тухтай орчин бүрдэж байгаа юм.  
Дэлгэрэнгүй
17-06-2021

Шүүхийн тамгын газрын ажилтнууд “Статистикийн мэдлэг олгох” сургалтад цахим хэлбэрээр хамрагдлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулж буй сургалт нь шүүхийн захиргааны ажилтнуудад статистикийн анхан шатны мэдлэг, ур чадвар олгох, албан ёсны болон захиргааны статистикийн мэдээллийн бүртгэлийг сайжруулах, бүртгэлд үндэслэн үнэн бодит мэдээллийг цуглуулах, боловсруулах, анализ дүн шинжилгээ хийх, бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаандаа ашиглах чадавхийг бэхжүүлэх зорилготойгоор цахим
Дэлгэрэнгүй
16-06-2021

Журмын талаар мэдээлэл хийв

Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/116, 65 дугаартай хамтарсан тушаалаар "Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах”, "Яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх, шүүхийн
Дэлгэрэнгүй
Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    September 2021    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930