Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
4-01-2021   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

2020 оны тамгын газрын бүтэн жилийн тайланг нийт шүүгч, ажилтнуудад хэлэлцүүллээ

Шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журмын 12.3-д "Тамгын газар төлөвлөгөөний биелэлтийг бүтэн жилээр нэгтгэн гаргах бөгөөд жилийн эцэст хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж тухайн шүүхдээ танилцуулна” гэж заасны дагуу Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Дорждэрэм 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр тус шүүхийн нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад 2020 оны тамгын газрын бүтэн жилийн тайланг танилцууллаа.
Тус хуралдаанаар тамгын газар бүтэн жилд хийсэн ажлуудаа танилцуулсан бөгөөд шүүгч ажилчдаас тайлантай холбогдуулан санал хүсэлтээ илэрхийлэв.
Шүүгч ажилчдаас гаргасан санал хүсэлтийг байгууллагын 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгаж, зарим нэг саналыг Шүүхийн Ерөнхий зөвлөлд уламжлахаар тогтов.
 
 
dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 35   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    January 2021    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031