Коронавируст халдвар (Covid-19)-ын тохиолдол Монгол улсын дотоодод илэрсэнтэй холбогдуулан халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн холбогдох заалт, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 60 дугаар захирамжаар баталсан "Коронавируст халдвар //Ковид-19/-ын цар тахлын үед шүүгчийн 24 цагаар ажиллуулах журам”-ын хэрэгжилтийг хангах үүднээс Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 10 цагт болсон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт яллагдагч Д.Б-г аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын байрнаас zoom программыг ашиглан цахимаар оролцууллаа.
ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
