Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
19-03-2016, 00:25   Хэсэг: Захиргаа анхан тайлан   Сэтгэгдэл: 0  

ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2015 ОНЫ ШҮҮН ТАСЛАХ АЖЛЫН ТАЙЛАН

2014 оны үлдэгдэл5 хэрэг дээр тайлангийн хугацаанд шинээр 39 хэрэг, нэхэмжлэл хүлээн авч нийт 44 нэхэмжлэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн байна. Тайлангийн хугацаанд хүлээн авсан нэхэмжлэлийн тоог 2014 оны мөн үетэй харьцуулахад 29.4 хувиар буюу 10 нэхэмжлэлээр өссөн байна. Нийт хүлээн авсан нэхэмжлэлийг маргааны төрлөөр авч үзвэл: Нийт нэхэмжлэлийн 31.8 хувь буюу 14 нь төрийн албаны маргаан, 15.9 хувь буюу 7 нь газрын маргаан, 6.8 хувь буюу 3 нь нийгмийн даатгалтай холбоотой маргаан, 4.5 хувь буюу 2 нь ашигт малтмалтай холбоотой маргаан, 4.5 хувь буюу 2 нь татварын маргаан, 2.2 хувь буюу 1 нь байгаль орчныг хамгаалахтай холбоотой маргаан, 2.2 хувь буюу 1 нь боловсролтой холбоотой маргаан 1, 2.2 хувь буюу 1 нь төрийн хяналт шалгалттай холбоотой маргаан, 2.2 хувь буюу 1 нь төрийн болон орон нутгийн өмчтэй холбоотой маргаан, 2.2 хувь буюу 1 нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлтэй холбоотой, 22.7 хувь буюу 10 нь бусад төрлийн маргаан байна.

2. Нэхэмжлэгчийн төрлөөр авч үзвэл: Тайлангийн хугацаанд иðãýäýýñ 38 , хуулийн ýòãýýäýýñ6 нэхэмжлэл èð¿¿ëñýí байна.

3. Хариуцагч зàõèðãààíû áàéãóóëëàãà, àëáàí òóøààëòíûг ангилалаар íü àâ÷ ¿çвэл: Аéìàã, ñóìын Зàñàã äàðãàä õîëáîãäîõ 19, аймгийн засаг даргын дэргэдэх тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагт холбогдох 13, улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч байцаагчид холбогдох 2, аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох 8 íýõýìæëýë áàéíà.

4. Нэхэмжлэлийг шийдвэрлэлтийн байдлаар нь авч үзвэл: Нийт хүлээн авсан нэхэмжлэлийн 25 хувь áóþó 11íýõýìæëýëèéã Çàõèðãààíû õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 34 ä¿ãýýð ç¿éëèéí 34.1.1-34.1.8 äахь õýñгүүдэд çààñàí ¿íäýñëýëýýð õ¿ëýýí àâàõààñ òàòãàëçàж, íýõýìæëýã÷èä áóöààж, 28 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

6. Хэргийн шийдвэрлэлтийн талаар: Тайлангийн өмнөх үлдэгдэл 5 хэрэг, иргэд, хуулийн этгээдийн нэхэмжлэлээр үүсгэсэн дээрх 28 хэрэг, нийт 33 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох иргэдийн Хурлын төлөөлөгчөөс чөлөөлөгдсөнтэй холбоотой маргаан бүхий 2 хэргийг нэгтгэн шийдвэрлэснээр нийт 32 хэрэг хянан шийдвэрлэж, одоо үлдэгдэл 5 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хуулийн хугацаанд хийгдэж байна.

Шийдвэрлэсэн хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10 хэргээр буюу 45.4 хувиар өссөн байна. Шийдвэрлэгдсэн хэргүүдийг эрх зүйн төрлөөр нь авч үзвэл: Төрийн албаны тухай хуулиар 12,Газрын тухай хуулиар 5, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар 3, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар 2, Ашигт малтмалын тухай хуулиар 2, Татварын холбогдох хуулиар 1, Боловсролын тухай хуулиар1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар 1, Төрийн болон орон нутгийн өмчийн хуулиар 1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар 1, бусад хуулиар 2 хэрэг хянан шийдвэрлэгдсэн байна.

Нийт шийдвэрлэгдсэн хэргийн 15.6 хувь буюу 5 хэргийг хялбаршуулсан журмаар, 84,3 хувь буюу 27 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн байх ба 19 хэргийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, 5 хэргийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож, 3 хэргийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон тус тус шийдвэрлэжээ. Шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн нийт хэргийн 11.1 хувь буюу 3 хэргийг бүрэлдэхүүнээр, 88.8 хувь буюу 24 хэргийг шүүгч дангаар шийдвэрлэсэн байна.

Өмнөх онтой харьцуулахад шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэргийн тоо 58.8 хувиар буюу 10 хэргээр өссөн бол хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн хэргийн тоо адил хэмжээтэй байна.

Хялбаршуулсан журмаар шийдвэрлэгдсэн хэргүүдийг үндэслэлээр нь авч үзвэл нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэлээр 3, нэхэмжлэгч хариуцагчтай эвлэрсэн үндэслэлээр 2 хэргийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Өмнөх онд шүүх хуралдаанаар шийдвэрлэгдсэн хэргийн 41 хувьд нь нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь хангагдаж байсан бол энэ онд 70.3 хувь нь нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь хангагдаж өссөн байна.

Шийдвэрлэсэн хэргүүдийг маргааны төрлөөр нь авч үзвэл 37.5 хувь буюу 12 нь төрийн албаны, 15.6 хувь буюу 5 нь газрын маргаантай, үлдсэн хувийг бусад төрлийн маргаантай хэргүүд тус тус эзэлж байна.

Мөн хугацаанд 22 шийдвэр, 6 захирамж болон захиргааны арга хэмжээ авсан шийтгэвэрт нийт 28 гүйцэтгэх хуудас бичигдсэн байх ба шийдвэр, захирамжийн биелэлт 96 хувьтай байна.

Одоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй үлдэгдэл хэргүүдийг маргааны төрлөөр нь авч үзвэл төрийн албаны маргаан 2, газрын маргаан 2, төсөл сонгон шалгаруулалттай холбоотой 1 хэрэг байна.

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ 10 ДУГААР ШҮҮХ dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 661   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд


Санал асуулга
Хандалт /begin 2018.09.20/
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    October 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031