Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
12-09-2020   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шийдвэрлэсэн хэргийн тойм

 

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн

хэргийн анхан шатны шүүх хуралдааны тойм

/2020.09.07-2020.09.11/

 

д/д

Шүүгч, шүүх бүрэлдэхүүн

Хэргийн зүйл, хэсэг

 

 

Шүүгдэгчийн нэр

 

 

Шийдвэрлэсэн байдал

1

П.Доржбал

ЭХ-ийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг

 

Б.Бат-Эрдэнэ

Б.Батжаргал

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 00 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулжээ.

 

2

П.Доржбал

ЭХ-ийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг

А.Буян-Эрдэм

Э.Мөнх-Эрдэнэ

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Буян-Эрдэм, Мөнх-Эрдэнэ нарт хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

3

З.Нандинцэцэг

ЭХ-ийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Д.Доржпүрэв

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулжээ.

 

4

З.Нандинцэцэг

ЭХ-ийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1

Б.Шааравдорж

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгч Б.Шааравдоржийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьчилан мэдэгдэх албадлагын арга хэмээ авсан.

 

 

 

Тойм бичсэн:С.Оюунтунгалаг

/Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн/


dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 5   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд


Санал асуулга
Хандалт /begin 2018.09.20/
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    September 2020    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930