Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
3-04-2020   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдийг зайнаас халуун хэмжигч багажаар шалгаж, амны хаалт зүүлгэн нэвтрүүлж байна.

Дэлхий нийтийг хамарсан шинэ төрлийн "Коронавирус” /COVID-19/-ын гоц халдварт өвчний тархалттай холбогдуулан халдварын болзошгүй аюулаас сэргийлэх, шүүгч, шүүхийн тамгын газрын ажилтнуудын аюулгүй байдлыг хангах хүрээнд шүүхээр үйлчлүүлж буй иргэдийг зайнаас халуун хэмжигч багажаар шалгаж, гар ариутгагчаар гарыг нь ариутган, амны хаалт зүүсэн иргэдийг шүүхийн байраар нэвтрүүлж байна.

 

 


 

 

 

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ БАГ


dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 316   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    April 2021    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930