Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
5-11-2015, 09:28   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Иргэний эрх зүйн сургалт эхэллээ

"Иргэний эрх зүй, нотлох баримтыг үнэлэх, шүүхийн шийдвэр

боловсруулах арга зүй” сургалт эхэллээ

 

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Германы олон Улсын хамтынажиллагааны нийгэмлэгийн "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл”-тэй хамтран "Иргэний эрх зүй, нотлох баримтыг үнэлэх, шүүхийн шийдвэр боловсруулах арга зүй” сургалтыг Завхан аймаг дахь шүүхүүд дээр зохион байгуулж байна. 

 

Сургалтыг Баянзүр, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Буд, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг нар явуулж байгаа бөгөөд тус сургалтанд Говь-Алтай, Завхан аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Завхан аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн шүүгч нар хамрагдаж байна.

Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна
Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

 

dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 574   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд


Санал асуулга
Хандалт /begin 2018.09.20/
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    November 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930