Завхан аймгийн эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан Шинэ короновирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр 10.000 ширхэг маск оёх аяныг зохион байгуулж байна. Уг аянд Завхан аймгийн шүүхийн эмэгтэй шүүгч, ажилтнууд идэвхтэй оролцож 200 ширхэг маскыг өөрсдийн нөөц бололцоогоор хямд зардлаар чанартай, дахин ашиглах боломжтой даавуун материалаар бэлтгэн, оёж Завхан аймгийн эмэгтэйчүүдийн холбоонд хүлээлгэн өглөө.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ БАГ