Зост өргөө ХХК-ийн нэхэмжлэлтэй Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 154.500.000 гаргуулах тухай иргэний хэргийг Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.
Монгол бөхийн хөгжил сан ХХК-ийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн Засаг даргад холбогдох 34. 456.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.