Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
5-11-2015   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Мэдээлэл

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 112 дугаар зарлигаар Завхан аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Эхлэлт, Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын жолооч Д.Бадамдорж нарыг шүүхийн байгууллагад он удаан жил, үр бүтээлтэй ажиллаж, оруулсан хувь нэмрийг нь төр засгаас үнэлж "Хөдөлмөрийн хүндэт медалиар”,

 

Монгол Улсын Хууль Зүйн Сайдын 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/149 дугаар тушаалаарЗавхан аймаг дахь шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн О.Должиндэмидийг "Яамны хүндэт жуух” бичгээр тус тус шагнасныг Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Энхжаргал, Говь-Алтай, Завхан аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Ариунбаяр нар гардуулан өгч, нийт ажилчдын өмнөөс баяр хүргэж цаашдын ажил үйлсэд нь улам их амжилт хүслээ.

Завхан аймаг дахь шүүхүүдийн Тамгын газраас мэдээлж байна
Завхан аймаг дахь шүүхүүдийн Тамгын газраас мэдээлж байна
Завхан аймаг дахь шүүхүүдийн Тамгын газраас мэдээлж байна



dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 841   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд


Санал асуулга
Хандалт /begin 2018.09.20/
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    October 2020    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031