Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
5-02-2020, 08:30   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Эвлэрүүлэн зуучлагчаар ажиллах өргөдөл бүртгэх тухай

Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн сул орон тоонд Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлага хангасан, уг ажлын байранд ажиллах хүсэлтэй иргэн холбогдох материалыг бүрдүүлэн 2020 оны 02 дугаар сарын 5-наас 02 дугаар сарын 14-ний өдрийн дотор дараах газарт хүргүүлнэ үү.

1.Улаанбаатар хотод-Шүүхийн ерөнхий зөвлөлийн байрны № 205 тоот өрөө

Холбоо барих утасны дугаар 70008024, 99900498

2.Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газрын байрны № 202 тоот өрөө

Шүүхийн тамгын газрын даргатай холбогдож мэдээлэл авч болно.

Холбоо барих утасны дугаар 70442453, 89966644

 

Бүрдүүлэх материал:

1.Өргөдөл

2.Төрийн албан хаагчийн анкет

3.Иргэний үнэмлэхний хуулбар

4.Их, Дээд сургууль төгссөн дипломын хуулбар

5.Эвлэрүүлэн зуучлагчийн эрхийн гэрчилгээ /наториатаар баталгаажуулах/

6.3x4 зураг 3 ширхэг


 

 

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГА, БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 10   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд


Санал асуулга
Хандалт /begin 2018.09.20/
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    February 2020    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829