Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
3-12-2019, 12:53   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.03-ны өдөр шийдвэрлэсэн хэргийн тойм

М.Цэрэндуламын нэхэмжлэлтэй Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс болон нийгмийн даатгалын улсын байцаагч Ш.Байгалмаа нарт холбогдох Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Ш.Байгалмаагаас хэрэгжүүлсэн ажилгүйдлийн тэтгэмж тогтоох ажиллагааг хүчингүй болгуулах, уг хууль бус ажиллагааны улмаас учирсан хохирол 621 756 төгрөгийг ажилгүйдлийн даатгалын сангаас гаргуулах, дээрх ажилгүйдлийн тэтгэмж тогтоох ажиллагааг дахин хийхийг даалгуулах тухай захиргааны хэргийг Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.


dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 12   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд


Санал асуулга
Хандалт /begin 2018.09.20/
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    December 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031