Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
3-12-2019, 12:52   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл:  

Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.03-ны өдөр шийдвэрлэсэн хэргийн тойм

В.Мягмарцэрэнгийннэхэмжлэлтэй Завхан аймгийн Идэр сумын Засаг даргад холбогдох Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргасныг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр,


В.Авирмэдийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газарт холбогдох 2019 оын 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/11 дугаартай, мөн газрын 2019 оны 03 сарын 11-ний өдрийн Б/19 дугаартай тушаалуудыг тус тус хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, ажилгүйдлийн тэтгэмж гаргуулах, нийгмийн даатгалын татварыг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргасныг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр,


Н.Баянжаргалын нэхэмжлэлтэй Завхан аймгийн Засаг даргад холбогдох тус аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/443 дугаартай захирамжийн хавсралтын өөрт холбоотой хэсгийг хүчингүй болгуулах, 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/19 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаагаар гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанаархянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч байгууллагын төлөөлөгч Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргасныг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.


dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 13   |   Сэтгэгдэл:
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд


Санал асуулга
Хандалт /begin 2018.09.20/
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    December 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031