Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын 2019 оны дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч З.Нандинцэцэг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тус шүүхийн захиргааны ажилтнуудад "Эрх зүйн тогтолцоо” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Уг сэдвийн хүрээнд Дэлхийн эрх зүйн тогтолцоо, Монголын эрх зүйн тогтолцоо гэсэн сэдвүүдээр сургалтыг явуулж, багаар ажиллаж тодорхой судалсан сэдвүүдийн хүрээнд бусаддаа мэдээлэл өгч, харилцан ярилцлаа.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАГ БАГ
