Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын 2019 оны дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Хүний эрхийн Үндэсний комиссын Завхан аймаг дахь референт Ч.Наранхүү 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тус шүүхийн шүүгч , шүүхийн захиргаа, үйлчилгээний ажилтнуудад "Хүний эрх ба жендерийн тухай ойлголт”, "Ажлын байрны бэлгийн дарамт” гэсэн сэдвээр сургалт хийлээ.
Сургалтаар жендерийн ялгаатай үнэлэмж, нийгэмд оролцох эрэгтэй, эмэгтэй хүний ялгаа, ажлын байрны бэлгийн дарамт ямар үр дагавартай байх, хөдөлмөрийн дотоод журамд ажлын байранд бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, гарсан гомдлыг барагдуулах хэм хэмжээ, бэлгийн дарамтаас ангид орчин бүрдүүлэхэд чиглэсэн сургалт, давтан сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, үр дүнг мэдээллэх талаар нийт шүүгч, ажилтнуудад мэдээлэл өгч, харилцан ярилцлаа.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ БАГ
