Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр, шүүхийн захиргааны ажилтнуудад "Шүүх эрх мэдэл” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Уг сургалтын үеэр Шүүх эрх мэдлийн мөн чанар онцлог, Монгол улсын шүүхийн эрх мэдлийн хяналт, тэнцвэр, Монгол улсын үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ба шүүх эрх мэдэл гэсэн агуулгын хүрээнд шүүхийн захиргааны ажилтнуудад мэдээлэл өгч, харилцан ярилцав.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ БАГ