Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Шүүхийн захиргаа удирдлага, бодлого зохицуулалтын газраас эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдийн шүүгчийн туслах нарт зориулсан "Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем”-ийн талаарх сургалтыг хийсэн билээ.
Уг сургалтад Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Бавуудорж хамрагдаж сургалтаар олж авсан мэдлэг, цаашид анхаарч нэг мөр болгож хэвшүүлэх ажлын талаар шүүхийн тамгын газрын захиргааны ажилтнуудад мэдээллийг хүргэж, харилцан санаа бодлоо солилцлоо.
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ БАГ