Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2019 оны дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Татварын хэлтэсээс Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртөгийн албан татвар, холбогдох бусад хууль тогтоомжоор 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шүүхийн захиргаа, үйлчилгээний ажилтнуудад сургалт, мэдээлэл хийлээ.
Уг сургалтаар татварын хуульд орсон нэмэлт өөрчлөлт, татварын хувь хэмжээ, тайлангийн хугацаа өөрчлөгдсөн тухай, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, татвар төлөгчийн зөрчилд хүлээлгэх хариуцлага, нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай, ebarimtбүртгүүлэх, хэрхэн хонжвороо авах, хонжвор буцаагдсан бол хэрхэн хувийн мэдээллээ засварлах зэрэг сэдвийн хүрээнд явагдлаа.
Сургалт, мэдээллийн дараа ажилтнууд татварын улсын байцаагчаас сонирхсон асуултаа асууж, харилцан санал бодлоо хуваалцан ярилцлаа.