Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2-10-2019, 02:15   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл:  

“Ахмадаа сонсъё” уулзалт, ярилцлага зохион байгууллаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1990 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 45/106 дугаар тогтоолоор жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг "Олон улсын Ахмадын өдөр" болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн бол Монгол Улсын Засгийн газар 1992 оноос эхлэн энэхүү өдрийг "Монголын ахмадын өдөр" болгосон.

Энэ өдрийг угтан шүүхийн тамгын газрын зүгээс олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч уулзан, тэдний санал бодлыг сонслоо.

Тамгын газрын дарга Б.Амартүвшин ахмадуудад баярын мэнд дэвшүүлээд, ахмадаа сонсох, ахмад залуу үеийн залгамж холбоог бий болгох, ахмадуудын ажлын туршлагыг өвлөн авч ажил, амьдралдаа тусгах зорилгоор нээлттэй уулзалт, ярилцлага зохион байгуулж байгаа талаараа дурдаад урилга хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархаж байгаагаа илэрхийллээ.

Үүний дараагаар удирдамжинд заасны дагуу Шүүхийн ахмадын холбооны Завхан аймаг дахь салбар зөвлөлийн дарга, ахмад ажилтан Д.Энхжаргал Шүүхийн ахмадуудын холбооны болон "Салбар зөвлөл”-ийн үйл ажиллагаа, Ахмад настны тухай хууль, холбогдох журам, дүрэм батлагдан гарсан талаар товч танилцуулаад, дээрх хуулийн хэрэгжилтээр цаашид шүүхийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх тал дээр ахмадын зөвлөл ажиллах талаар дурьдахын зэрэгцээ хүний нүднээс бүгдийг олж харах боломжтой, сэтгэл сайтай хүний ажил аяндаа бүтдэг бөгөөд та бүхний хандлага зөв байх ёстой талаар сургамж, зөвлөгөө өгсөн юм.

Ахмад шүүгч Л.Эхлэлт шүүхийн байгууллагад 30 гаруй жил ажилласан ажил, амьдралын түүхээсээ дурсан ярьж, шүүх хэмээх байгууллагад хоёргүй сэтгэлээр зүтгээд энд сууж байгаа нь хамгийн том шагнал юм. Шүүхийн байгууллагын талаар сөрөг мэдээлэл сонсоход намайг цохиод авч байгаа юм шиг санагддаг. Миний хүү цагдаагийн алба хаагч хүн л дээ, нэг өдөр ажлаасаа орж ирээд ээжээ би таниар бахархаж байна. Өнөөдөр манай дарга хурал дээр шүүх гэдэг хөх тэнгэр, шүүхийн шийдвэрээс дээр гарах зүйл үгүй гэж хэлсэн гээд бахархалтайгаар ярьсан нь маш таатай санагдаж байлаа. Завгүй хүний ажлын цаг хурдан өнгөрдөг. Та нар хоорондоо эвтэй байх ёстой. Хүнд хүн чанар гэдэг асар чухал. Би архивын чиглэлээр суралцаж, мэргэжлээрээ ажиллаж байсан. Манай багш надад ганц хуудас архивын баримт алга болоход чиний хар толгойгоор яах вэ? гэж хэлж байсан гэв.

Хүрэлцэн ирсэн ахмадууд тухайн байгууллагад ажиллаж байсан ажлын туршлагаасаа болон цаашид хэрхэн ажиллах талаар шүүхийн захиргааны ажилтнуудад үнэтэй сургамж, зөвлөгөө өгсөн.

 

 

 

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг

 

 

 

 

dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 20   |   Сэтгэгдэл:
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд


Санал асуулга
Хандалт /begin 2018.09.20/
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    October 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031