Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
30-09-2019, 03:00   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн захиргааны ажилтнуудын дунд “Ажил мэргэжлийн уралдаан” зохион байгууллаа

Монгол улсад захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 15 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан шүүхийн захиргааны ажилтнуудын ажил мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, шүүхийн багц хууль, төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/ болон ШЕЗ-ийн тогтоол, ШЕЗ-ийн даргын тушаалаар батлагдсан журмуудын хэрэгжилтийг хангах зорилгоор тус шүүхийн захиргааны ажилтнуудын дунд 2019.09 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд "Ажил мэргэжлийн уралдаан”-ыг Захиргааны хэргийн анхан шатны шүүх, шүүхийн тамгын газар хамтарсан удирдамжид заасны дагуу хамтран зохион байгууллаа.

 

 

 


Уралдааныг Шүүхийн багц хуулиуд, ШЕЗ-өөс батлан гаргасан холбогдох дүрэм, журмуудаар тест, асуулга, компьютерийн хэрэглээ, "ЭССЭ” бичих ур чадвар гэсэн 4 үе шаттай зохион байгуулсан. Үүнд: Нэгдүгээрт Нөхөх болон сонгох тест, хоёрдугаарт уралдаан зохион байгуулагчаас өгсөн сэдвүүдээс сугалж "ЭССЭ” бичих, гуравдугаарт өгөгдсөн мэдээллийн талаар компьютер дээр үнэн зөв бичих болон урьдчилан бэлтгэсэн эхийг боловсруулах, 10 хуруугаар хурдан бичих, дөрөвдүгээрт АХА буюу хууль, журмын 3 асуулт сугалаад түүндээ хариулах чадвар зэрэг болно.

 

 

 

  


Уралдааны дүнгээр тэргүүн байранд мэдээллийн технологийн мэргэжилтэн Б.Сандагдорж, дэд байранд эвлэрүүлэн зуучлагч Б.Нинжбадгар, тусгай байранд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Н.Дэлгэрцэцэг, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул нар тус тус шалгарсан бөгөөд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Тунгалаг, шүүгч Н.Амарзаяа, тамгын газрын дарга Б.Амартүвшин нар шүүхийн захиргааны ажилтнуудыг "Өргөмжлөл” үнэ бүхий зүйлээр шагнаж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүслээ.

 

 


 



dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 33   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд


Санал асуулга
Хандалт /begin 2018.09.20/
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    October 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031