Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
30-09-2019, 02:15   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

НАМРЫН БҮХ НИЙТИЙН ХОГ ЦЭВЭРЛЭГЭЭНД ХАМРАГДАВ

Завхан аймгийн Улиастай Сумын Засаг Даргын Тамгын газраас ирүүлсэн №1/399 тоот албан бичгийн дагуу орон нутагт үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага, аж ахуй нэгжүүд намрын их цэвэрлэгээг 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулав. Тус арга хэмжээнд Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын захиргаа, үйлчилгээний ажилтнууд идэвхитэй хамрагдаж, Шүүхийн ойр орчим болон Улиастай сумын "Дээд постоос сайн яваарай самбар” хүртэл буюу өөрийн хуваарьт газрын голын ай сав хэсгийн хог хаягдлыг цэвэрлэлээ.

 

 

 

 

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЦАХ БАГ
 
 
 
 

dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 24   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд


Санал асуулга
Хандалт /begin 2018.09.20/
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    October 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031