Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
12-09-2019, 10:33   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“Нээлттэй өдөрлөг” зохион байгууллаа.

 

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар нь Цагдаагийн газартай хамтран ажиллах төлөвлөгөөнд заасны дагуу шүүхийн үйл ажиллагааг сурталчлах "Нээлттэй өдөрлөг”-ийг аймгийн цагдаагийн газарт 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгууллаа.
Уг өдөрлөгийн арга хэмжээг Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Б.Амартүвшин, шүүгчийн туслах Б.Бавуудорж, эвлэрүүлэн зуучлалын туслах ажилтан Н.Мөнхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгорсүрэн нар зохион байгуулсан бөгөөд шүүхийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа сэдвийн хүрээнд цагдаагийн газрын нийт алба хаагч нарт мэдээлэл өгч, гарын авлага, боршур тарааж, нийт алба хаагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх үүднээс Монгол улсын Үндсэн хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай хуулиар асуулт боловсруулан "Алтан хонх” тэмцээнийг зохион байгууллаа.
Тус тэмцээний "Тэргүүн” байранд цагдаагийн ахлагч Х.Даваацэрэн, "Дэд” байранд хошууч Э.Дашдаваа, "Гутгаар” байранд ахлах дэслэгч П.Эрдэнэбаяр нар шалгарлаа. Эхний байр эзэлсэн алба хаагчдад ажлын амжилт хүсэж "Өргөмжлөл, дурсамж” үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулав.
Түүнчлэн шүүхийн харуул цагдаа, дэг сахиулагчаар ажиллаж байгаад өөр ажилд томилогдож байгаа цагдаагийн ахлах ахлагч Ш.Сандагдорж, цагдаагийн ахлагч Э.Мягмар нарт шүүхийн тамгын газраас "Дурсамж”, үнэ бүхий зүйлийг хадгалууллаа.
Цагдаагийн газрын дэд дарга, дэд хурандаа Д.Батхишиг хууль, эрх зүйн мэдээлэл өгч хамтран ажилласан шүүхийн тамгын газрын хамт олонд талархаж байгаагаа илэрхийллээ.
 

 

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар

 

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар-н зураг.

 

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар-н зураг.

 

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар-н зураг.

 

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар-н зураг.

 

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар-н зураг.

 

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар-н зураг.


dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 13   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд


Санал асуулга
Хандалт /begin 2018.09.20/
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    September 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30