Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
10-09-2019, 07:18   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ ЗАР

Төрийн захиргаа-ТЗ-5

Ажлын байр: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргын түр албан тушаал

Ажлын байранд тавигдах шаардлага:

Боловсрол

Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх

Мэргэжил

Эрх зүйч

Мэргэшил

Төрийн албанд мэргэшүүлэх зохих багц сургалтад хамрагдаж төгссөн байх, үг үсэг, найруулга зүйн алдаагүй, хурдан бичих чадварыг эзэмшсэн байх

Туршлага

Туслах түшмэлийн албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх

Ур чадвар

Дүн шинжилгээ хийх

-Мэдээлэл дэх дутуу, алдаатай, нийцтэй бус байдлыг илрүүлэх

-Гүйцэтгэж буй ажлын явц, үр дүнг тайлагнах

-Судалгааны ерөнхий арга зүйн мэдлэгтэй

Асуудал шийдвэрлэх

-Өөрийн чиг үүргийн хүрээнд шийдлийн хувилбарыг боловсруулж, хариуцах

-Шаардлагатай асуудлаар судалгаа хийж, дүнг хариуцах

Багаар ажиллах

-Өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж хамтран ажиллах

-Бусадтай харилцан итгэл төрүүлэхүйц ажил хэрэгч, нээлттэй харилцааг бий болгох

 

Холбоо барих утас: 89999984, 70463068

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар

---ooOoo---

dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 11   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд


Санал асуулга
Хандалт /begin 2018.09.20/
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    September 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30