Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
9-09-2019, 02:00   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл:  

Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн хэргийн тойм

   Ч.Дашхүүгийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн Засаг даргад холбогдох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор болон 2018 оны ээлжийн амралтын мөнгөн урамшуулал гаргуулж, ниймгийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгал шимтгэл болон хүн амын оролгын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлүүлж, дэвтрүүдэд бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган, зарим хэсгийгхэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Уг шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч байгууллагын төлөөлөгч давж заалдах гомдол гаргасан ба Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргасныг хянан хэлэлцээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

   В.Ариунчимэгийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн Дөрвөлжин сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох Завхан аймгийн Дөрвөлжин сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/02 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч байгууллагын төлөөлөгч давж заалдах гомдол гаргасан ба Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргасныг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр,


   П.Лхагвабаатарын нэхэмжлэлтэй Говь-Алтай аймгийн Газрын харилцаа байрилга хот байгуулалтын газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ. Хариуцагч байгууллагын давж заалдах гомдлоор хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр,


Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолтой, Н.Амирдаа, Б.Дашжамц, Д.Дамдиндорж, Г.Баасанням нарт холбогдох хэрэгт оролцогчийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.

Магадлалд: Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 11   |   Сэтгэгдэл:
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд


Санал асуулга
Хандалт /begin 2018.09.20/
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    September 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30