Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
9-09-2019, 01:49   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл:  

Хууль зүйн яамны шагнал гардууллаа

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Бадамдоржийн Ариунбаярыг Эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган, үр бүтээлтэй байгааг тань үнэлж Хууль зүй, дотоод хэргийн яамны "Хүндэт жуух бичиг”-ээр, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Чулуунбаатарын Цэнд-Очирыг "Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр шагнасныг Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Б.Амартүвшин, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Ням нар гардуулж өглөө.

Шагналыг нийт шүүгч, ажилчдын өмнө гардуулан өгч, цаашдых нь ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсэж, шүүгч нарт баяр хүргэв.

"Хууль зүйн яамны шагнал”-аар шагнагдсан шүүгч Б.Ариунбаяр, Ч.Цэнд-Очир нар Завхан аймаг дахь шүүхийн хамт олондоо энэхүү шагналд тодорхойлсонд баярлаж буйгаа илэрхийллээ.

 

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг

 

 

 

dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 8   |   Сэтгэгдэл:
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд


Санал асуулга
Хандалт /begin 2018.09.20/
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    September 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30