Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
3-07-2019, 08:16   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл:  

УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАВ

Завхан аймгийн цагдаагийн газрын шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах хэлтэстэй хамтарсан уулзалт, ярилцлагын арга хэмжээг шүүхийн тамгын газраас санаачлан зохион байгууллаа.

 

Тус уулзалтад шүүхийн тамгын газрын дарга Б.Амартүвшин, аймгийн цагдаагийн газрын хэв журмын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа н.Гантөмөр болон харуулын цагдаа, шүүх хуралдааны дэг сахиулагч нар оролцлоо.

 

Уулзалтаар 2019 оны хамтран ажиллах төлөвлөгөөний заалт тус бүрийг хэрэгжүүлэх, шүүгч, ажилтнуудаас гаргасан санал, хүсэлтийг уламжилж хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Мөн 2019 онд анхан шатны шүүхүүдээс албадан ирүүлэх болон эрэн сурвалжлуулахаар цагдаагийн газарт хүргүүлсэн шүүгчийн захирамжийн биелэлтийн талаарх судалгааг танилцуулж, хэрэгжилтэд нь анхаарал тавьж ажиллахыг хүслээ.

 

Уулзалтын төгсгөлд шүүхийн тамгын газрын даргын зүгээс шүүхийн байранд үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн ажилтнууд иргэд, хэргийн оролцогчтой харилцахдаа анхаарах асуудлуудыг дурьдаад цаашид үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах шаардлагатайг цохон тэмдэглэлээ.

 

 

 

 

 

 

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ БАГ

dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 25   |   Сэтгэгдэл:
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд


Санал асуулга
Хандалт /begin 2018.09.20/
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    July 2019    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031