Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
27-06-2019, 10:05   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл:  

“Захиргааны хэргийн шүүхийн хэрэгцээ шаардлага орон нутагт” сэдэвт өгүүллийн уралдаан амжилттай болж өндөрллөө

Завхан аймагт Захиргааны хэргийн анхан шатны шүүх байгуулагдсаны 15 жилийн ойг тохиолдуулан, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тус аймагт ажиллаж амьдарч байгаа нийт хуульчдын дунд "Захиргааны хэргийн шүүхийн хэрэгцээ шаардлага орон нутагт” сэдэвт өгүүллийн уралдааныг зарласан. Уралдаанд ирсэн бүтээлүүдээс Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдын бүтээл тэргүүн байр, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Нандинцэцэг, өмгөөлөгч Э.Баасандэмбэрэл нарын бүтээл тусгай байр эзэлж шагналыг Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Б.Амартүвшин, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Тунгалаг нар гардууллаа.

 

 

 
 
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ БАГ
 
 
 
 
 
dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 19   |   Сэтгэгдэл:
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд


Санал асуулга
Хандалт /begin 2018.09.20/
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    July 2019    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031