Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
12-06-2019, 07:14   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл:  

ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Тус шүүхийн тамгын газрын даргын тушаалаар баталсан, нийгэм соёл, урлаг спортын багийн 2019 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймаг дахь шүүхүүдийн ерөнхий шүүгч, шүүгч, ажилтнуудын дунд гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа.

 

Уг тэмцээн нь Завхан аймаг дахь шүүхүүдийн ерөнхий шүүгч, шүүгч, шүүхийн тамгын газрын ажилтнуудын бие бялдрын хөгжлийг сайжруулах, багийн спортыг хөгжүүлэх, спортын ур чадварыг нэмэгдүүлэх, хамт олны эрүүл мэндийг сахин хамгаалах, эв, эе хамт олонч үзлийг бий болгох зорилготой юм.

Энэхүү тэмцээнд Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Баттогтох ахлагчтай "Найдвартай найм”, Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Тунгалаг ахлагчтай "Хийморь”, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Ням ахлагчтай "Smile”, Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ш.Одонзул ахлагчтай "Долоон од”, Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Б.Амартүвшин ахлагчтай "8989” гэсэн 5-н баг оролцлоо.

Тус тэмцээнд Ш.Одонзул ахлагчтай "Долоон од” баг 1 дүгээр байр, Ж.Баттогтох ахлагчтай "Найдвартай найм” баг 2 дугаар байрыг тус тус эзлэж "Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

 

 

 

 

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ БАГ

 

 

 

 

dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 14   |   Сэтгэгдэл:
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд


Санал асуулга
Хандалт /begin 2018.09.20/
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    June 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930