Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
11-06-2019, 03:24   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл:  

“Баримт бичиг эрх зүйн акт боловсруулах арга зүй”, “Албан бичгийн найруулга” сэдвүүдээр сургалт явууллаа.

Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2019 оны дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Тунгалаг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхийн захиргааны ажилтнуудад "Баримт бичиг эрх зүйн акт боловсруулах арга зүй, Албан бичгийн найруулга” сэдвүүдээр сургалт хийлээ.

Сургалтаар баримт бичиг эрх зүйн акт боловсруулах арга зүй, анхаарах асуудлууд, албан бичгийн найруулга зэрэг сэдвээр холбогдох мэдээллүүдийг өгч сургалтын төгсгөлд өгөгдсөн кэйс дээр багаар ажиллуулсан нь сургалтыг үр дүнтэй болголоо.

 

 

 

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ БАГ


 
dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 13   |   Сэтгэгдэл:
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд


Санал асуулга
Хандалт /begin 2018.09.20/
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    June 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930