Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын 2019 оны дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус шүүхийн архив, бичиг хэргийн эрхлэгч Э.Гантулга "Архив, албан хэрэг хөтлөлт” сэдэвт сургалтыг 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 15:00 цагт зохион байгуулав.
Мөн Шүүхийн төрөлжсөн архиваас "Шүүхийн архив, бичиг хэргийн ажилтны мэргэшүүлэх сургалт”-ыг 2019 оны 05 дугаар сарын 08-10-ны өдрүүдэд Шүүхийн сургалтын төв "Баяндөхөм цогцолбор”-т зохион байгуулсан ба архив, бичиг хэргийн эрхлэгч Э.Гантулга сургалтад хамрагдсан.
Тус сургалтын хүрээнд яригдсан данс бүртгэл үйлдэх арга зүй, албан хэрэг хөтлөлт, байгууллагын архивын ажлын үндсэн заавар, хэрэг баримтыг архивт хүлээн авах ажлын арга зүй, практик асуудал сэдвээр тус тус шүүхийн захиргааны ажилтнуудад сургалтыг зохион байгуулав.
ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР