Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
22-05-2019, 04:52   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл:  

Мэдээллийн аюулгүй байдлын талаар сургал явуулав

Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2019 оны дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Сандагдорж нь 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр тус шүүхийн захиргааны ажилтнуудад "Мэдээллийн аюулгүй байдал”, "Цахим гарын үсэг” гэсэн сэдвүүдээр сургалт хийлээ.

Тус сургалтаар мэдээллийн аюулгүй байдал, урьдчилан сэргийлэх, Монгол улсад мэдээлийн аюулгүй байдлыг хэрхэн хуульчилж өгсөн, мэдээллийн аюулгүй байдлаа дэлхийн улс орнууд хэрхэн хамгаалдаг талаар ойлголтыг өглөө.

Цахим гарын үсэг сэдвийн хүрээнд цахим гарын үсгийн тухай, түүний ач холбогдол, цахим гарын үсгийн өнөөгийн хууль эрх зүйн орчин, цахим гарын үсгийн талаар цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнүүд гэсэн агуулгын хүрээнд сургалтуудыг тус тус явууллаа.

 

 

 

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ БАГ


dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 98   |   Сэтгэгдэл:
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд


Санал асуулга
Хандалт /begin 2018.09.20/
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    February 2020    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829