Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2-05-2019, 09:21   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл:  

“Хуульчийн Про боно өдөр-2019” арга хэмжээг зохион байгуулав

Шүүхийн Ерөнхийн зөвлөлөөс Хуульчдын холбоотой хамтран зохион байгуулж буй "Хуульчийн Про боно өдөр-2019” арга хэмжээтэй холбогдуулан тус шүүхийн тамгын газар 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 10 цагаас 16 цагийн хооронд Улиастай сумд байрлах "Баруун бүсийн худалдааны төв”-ийн гадна талбайд тус арга хэмжээг зохион байгуулав..

Уг арга хэмжээнд Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар, Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтэс, Завхан аймаг дахь хуульчдын салбар холбоо, Прокурорын газар, Татварын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Нотариатчид тус тус хамрагдаж, Шүүхийн тамгын газраас Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 03/141 дугаартай албан бичгийн хавсралтад заасан удирдамжийн дагуу Шүүхийн танилцуулга, тараах материал түгээх, Шүүхийн мэдээлэл лавлагааг үзүүлэх, Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааг сурталчлах, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн мэдээлэл, сурталчилгаа, Шүүхэд мэдүүлэх эрхийн талаар мэдээлэл өгөх, Шүүхийн цахим сан www.shuukh.mn-ийгсурталчлах зохион байгуулах, Шүүхийн төрөлжсөн архивын үйлчилгээг үзүүлж ажиллаа.

 

 

 

ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 

 
 
 
dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 69   |   Сэтгэгдэл:
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд


Санал асуулга
Хандалт /begin 2018.09.20/
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    September 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30