Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
24-04-2019, 03:11   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл:  

Мэдээлэл

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 2019 оны 1 дүгээр улиралд давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянагдсан хэргийн хүрээнд судалгаа хийж, шийдвэр хүчингүй болсон үндэслэл, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн магадлал, тогтоолд дурьдагдсан асуудлаар харилцан ярилцаж санал бодлоо солилцлоо. Мөн шүүх хуралдаан хойшилж буй үндэслэл шалтгааныг судалж, дүнгийн талаар ярилцлаа. Давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянагдсан хэргийн чанар сайн байгааг сайшааж цаашид энэ байдлыг хадгалж ажиллах, шүүх хуралдааныг хойшлуулахгүй байхад анхаарч ажиллахаар шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоол гаргаж, тогтоолын биелэлтийг хангаж ажиллахыг шүүгч нар шүүхийн захиргааны ажилтнуудад даалгав.

Мөн шүүгч Л.Тунгалаг ”Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай” хуулиар, шүүгч Н.Амарзаяа "Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай” хуулиар тус тус асуулт боловсруулж шүүгч, шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга нарын дээрх хуулиудыг уншиж судалсан байдлыг шалгаж дүгнэв.


dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 193   |   Сэтгэгдэл:
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд


Санал асуулга
Хандалт /begin 2018.09.20/
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    September 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30