Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
24-04-2019   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл:  

Завхан аймаг дахь шүүхийн ахмад ажилтан Г.Хишгээд ШЕЗ-ийн “Хүндэт тэмдэг” гардууллаа.

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газарт үйлчлэгчээр ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад настан Г.Хишгээг шүүхийн захиргааны байгууллагад олон жил, үр бүтээлтэй ажиллаж байсныг нь үнэлж Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн ‘’Хүндэт тэмдэг’’-ээр шагнагдсаныг Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Б.Амартүвшин, Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын ахмадын зөвлөлийн дарга Д.Энхжаргал нар шүүхийн хамт олны өмнө гардуулж баяр хүргэлээ. Тэрээр тус шүүхийн тамгын газарт 17 жил ажилласан манай ахмад ажилтан юм. Ахмад настан Г.Хишгээ таны амьдралд аз жаргал, эрүүл энх урт удаан наслахыг хүсэн ерөөе.

 

 


ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 

dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 344   |   Сэтгэгдэл:
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    April 2021    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930