Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
16-04-2019   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл:  

Илтгэх урлагийн талаар сургалт зохион байгууллаа

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар нь Монгол улсын их сургуулийн Завхан сургуультай хамтран ажилладаг бөгөөд 2019 оны дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Монгол улсын их сургуулийн Завхан сургуулийн багш Б.Мөнхбүрэн "Илтгэхурлаг” сэдвээр тус шүүхийн тамгын газрын захиргааны болон үйлчилгээний ажилтнуудад сургалтыг явууллаа.

Сургалтаар илтгэх урлагийн талаар, хэл ярианы чадвар, сэтгэл хөдлөл, уран яруу, эрч хүчтэй, сонирхолтой, зөв цэгцтэй ярьж, илтгэл тавих талаар мэдээлэл авлаа. Сургалтын төгсгөлд илтгэх урлагийн талаар харилцан ярилцаж авсан мэдлэгээ бататгалаа.

 

 

 

 

ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 
dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 565   |   Сэтгэгдэл:
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:


Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    November 2022    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930