Монголын өмгөөлөгчдийн холбоо Завхан аймаг дахь салбар зөвлөлөөс "Өмгөөлөгч танд тусалъя” аяны хүрээнд"ЭЕРЭГ ХАНДЛАГА” уриан дор Завхан аймгийн өмгөөлөл, шүүх, прокурорын байгууллагуудын дунд зохион байгуулсан 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд шүүхийн баг тамирчид оролцлоо.
Уг тэмцээнд өөрсдийн хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан шүүхийн эмэгтэй баг мөнгөн медаль, алсын зайны шидэлтийн эмэгтэй төрөлд шүүгчийн туслах Т.Чулуунхүү тэргүүн байр, эрэгтэй төрөлд шүүгчийн туслах Б.Бавуудорж нар дэд байрт шалгарсан амжилттай оролцлоо.
ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

