Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газраас Завхан аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын ажилтнуудад"Шүүхийн тухай багц хууль, Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, шүүхийн үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт, шүүхийн шинэтгэл, шүүхийн ойрхон архив, шүүхэд мэдүүлэх эрх” сэдвүүдийн хүрээнд сургалт, мэдээллийг зохион байгууллаа.
Сургалтын үеэр тус газрын ажилтнуудаас эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар болон иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл хэрхэн гаргах, ажиллаж байсан байдлаа тогтоолгоход бүрдүүлэх материал, улсын тэмдэгтийн хураамжийн талаар тодруулж асууж харилцан ярилцлаа.
Сургалтанд хамрагдсан ажилтнуудаас гэр бүлийн шүүх болон насанд хүрээгүйчүүдийн дагнасан шүүх байгуулах шаардлагатай эсэх талаар болон шүүх, шүүхийн тамгын газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгөх талаар санал асуулга авлаа.
Мөн тус шүүхийн тамгын газраас иргэдэд энгийн ойлгомжтой, зурган хэлбэрээр шинэчлэн гаргасан гарын авлага, брошур тараасан ба үүнд иргэд сайшаалтай хандаж байлаа.

