Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
16-04-2019   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл:  

Сургалт зохион байгуулав

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар нь Завхан аймгийн Эрүүл мэндийн газар болон "Дөрвөн оноо” өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргаа, үйлчилгээний ажилтнуудад "Нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлт, халдварт бус өвчлөлийн талаарх иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэн зөв дадал хэвшилд сургах” сэдэвт сургалт зохион байгуулав.

Тус сургалтын үеэр шүүгч, ажилтнууд "Элэгний В, С вирус, сахар, хеликабактер, холестерины шинжилгээнд тус тус хамрагдав.


 
 
dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 370   |   Сэтгэгдэл:
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    January 2022    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31