Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
5-04-2019   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл:  

Усын хэрэглээ

"Иргэдийн хэрэглээний боловсролын төв” ТББ, "Монголын эрдэст ус технологи хөгжлийн компани”-тай хамтран хүнсний гол хэрэглээ болох усны талаар сургалт хийлээ.

Монголын эрдэст ус технологи хөгжлийн компаниас Монгол орон даяар зохион байгуулж байгаа "Ажлын байран дээрх хоол зүй, амьдралын дадал зуршил”, цэвэр усны хэрэглээ зэрэг сэдвээр Иргэдийн боловсролын хэрэглээний төвийн сургагч багш хими, биологич Б.Лхагвасүрэн сургалтыг явууллаа.

Энэхүү сургалт нь "Шинжлэх ухаанчаар усыг таньж, шинжлэх ухаанчаар усыг хэрэглэе” гэсэн зорилготой ба бидний өдөр тутам ууж хэрэглэдэг усны чанар нь хүчиллэг байдлыг агуулдаг бөгөөд нян бактери үржих таатай орчныг бүрдүүлж байдаг. Өөрөөр хэлбэл ундны усны чанаргүй байдал нь бие организмд удаан хугацааны туршид нөлөөлж өвчлүүлдэг талаарх мэдээллийг сургалтаараа дамжуулан иргэдэд усны талаарх суурь мэдлэгийг хүргэх зорилготой бөгөөд сургалтад Завхан аймаг дахь шүүхүүдийн шүүгч нар болоод шүүхийн захиргаа, үйлчилгээний ажилчид хамрагдаж үр дүнтэй мэдээлэл авлаа.

 

 
 
dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 300   |   Сэтгэгдэл:
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    April 2021    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930