Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар нь Монгол улсын их сургуулийн харъяа Завхан сургуультай хамтран ажилладаг бөгөөд 2019 оны дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Монгол улсын их сургуулийн харъяа Завхан сургуулийн санхүү, банкны тэнхимийн багш С.Шүрэнцэцэг "Санхүүгийн шийдвэр гаргах нь” сэдвийн хүрээнд тус шүүхийн шүүгч, ажилтнуудад сургалт явууллаа.
Сургалтаар өрхийн төсвийг хэрхэн удирдах, орлого, зарлагаа хэрхэн хянах, хуримтлал хэрхэн үүсгэх талаар сонирхолтой мэдээлэл өгч сургалтын төгсгөлд харилцан ярилцаж шүүгч ажилтнууд асуулт асууж сургалтаар олж авсан мэдлэгээ бататгалаа.