Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
7-03-2019, 01:59   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл:  

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТЭСТЭЙ ХАМТАРСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням, шүүхийн тамгын газрын дарга Б.Амартүвшин нар Завхан аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн удирдлага, нийгмийн даатгалын байцаагч, бусад ажилтнуудтай хамтарсан уулзалт, ярилцлага, хэлэлцүүлэг хийж, тэдний сонирхосон асуултад хариулт өгч, шүүхийн үйл ажиллагаа, шүүхийн шинэтгэлийн үр дүнгийн талаарх мэдээллийг өгсөн бөгөөд тус хэлтсийн дарга, алба хаагчид бидний сургалт, зөвлөгөөнд хүрэлцэн ирж үнэтэй мэдээ, мэдээлэл өгсөн шүүхийн байгууллагад баярлаж, талархаж байгаагаа илэрхийллээ.

 
dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 94   |   Сэтгэгдэл:
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд


Санал асуулга
Хандалт /begin 2018.09.20/
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    November 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930