Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
15-02-2019   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл:  

Нийгмийн даатгалын хэлтэстэй хамтарсан сургалт, уулзалт зохион байгууллаа

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын 2019 оны дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Нийгмийн даатгалын хэлтэсээс Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан шүүгч, шүүхийн захиргаа, үйлчилгээний ажилтнуудад сургалт, мэдээлэл хийлээ.

Уг сургалтаар нийгмийн даатгалын байгууллагын чиг үүрэг, нийгмийн даатгалын төрөл, нийгмийн даатгалын сан, нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ, шинээр нийгмийн даатгалын байгууллагаас хэрэгжүүлж буй шинэ үйлчилгээ зэрэг сэдвийн хүрээнд явагдлаа.

Сургалт, мэдээллийн дараа шүүгч, ажилтнууд нийгмийн даатгалын байцаагч нартай харилцан санал бодлоо хуваалцан цаашид 2 байгууллага иргэний ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шийдвэрлэх талаар хамтран ажиллах, нийгмийн даатгалын байгууллагын төлөөлөл шүүх хуралд гуравдагч этгээдээр оролцох шаардлагатай байгаа талаар харилцан ярилцлаа.

Мөн шүүхээс сумдын нийгмийн даатгалын байцаагч нарыг оролцуулсан хамтарсан уулзалт хийх шаардлагатай гэж үзлээ.

 

ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

 

 
dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 519   |   Сэтгэгдэл:
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:


Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    November 2022    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930