Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
6-07-2015, 18:49   Хэсэг: ---   Сэтгэгдэл: 0  

Мэдээлэл

Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс Эвлэрүүлэн зуучлагчийн сонгон шалгаруулалтыг бүсчилсэн байдлаарЗавхан, Говь-Алтай аймгийн иргэдийн дунд 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр зарлаж 2015 оны 6 дугаар сарын 28-наас 29-ний өдрүүдэд Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газрын байранд бүртгэлийг явуулснаас, сонгон шалгаруулалтад 28 хүн бүртгүүллээ.


Бүртгүүлсэн иргэдээс шалгалтыг 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газрын байранд 8 цагаас авч, шалгалтанд 9 хүн тэнцлээ.

 

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргаа удирдлагын газрын референт Р.Ичинхорлоо, Жайка төслийн ахлах зөвлөх Ока Хидео нараар ахлуусан 6 хүний бүрэлдэхүүнтэй багийнхан Эвлэрүүлэн зуучлагчийн сонгон шалгаруулалтад тэцсэн 9 хүнд Эвлэрүүлэн зуучлагч бэлтгэх сургалтыг 2 өдөр амжилттай явуулж дуусгаад, эвлэрүүлэн зуучлагчийн батламж олголоо.

 

Мөн Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн Шүүхийн захиргаа удирдлагын газрын референт Р.Ичинхорлоо нь шинээр байгуулагдсан Завхан аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Эхлэлт, Ш.Одонзул нартай эвлэрүүлэн зуучлалын талаар уулзалт хийж тэдний саналыг сонслоо.

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 556   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд


Санал асуулга
Хандалт /begin 2018.09.20/
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    September 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30