Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
23-01-2019   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл:  

Улиастай сумаас иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд сургалт зохион байгууллаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэрсийн нэгдсэн жагсаалт батлах тухай 81 дүгээр тогтоолоор Завхан аймаг дахь сум дундын эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр 2019 онд 128 иргэдийн нэрсийг баталсан.

Үүнээс Улиастай сумаас шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд "Иргэдийн төлөөлөгч нарт зориулсан сургалтын хөтөлбөр”-ийн дагуу сургалтыг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгууллаа.

 

Сургалтад 6 иргэн оролцохоос 3 иргэн ирсэн бөгөөд 3 иргэн тодорхой шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй тухайн иргэдэд сургалтыг шүүхийн тамгын газраас дахин зохион байгуулахаар төлөвлөж байна.

Сургалтыг Шүүхийн тамгын газрын дарга Б.Амартүвшин нээж шүүхийн бүтэц зохион байгуулалт, шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны талаар танилцууллаа.

 

Иргэдийн төлөөлөгчийн тухай шторкийг үзүүлэн Шүүхийн иргэдийн төлөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх журам, Шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөлс олгох журам гэсэн сэдвийн хүрээнд явууллаа.

 

Сургалтын төгсгөлд шүүх хуралдааны танхимд суурилуулсан техник төхөөрөмж болон шүүхийн иргэдэд үйлчлэх нээлттэй танхим, шүүх хуралдааны явцыг дамжуулж буй байдал, иргэд киоск төхөөрөмжөөс мэдээлэл хэрхэн авах талаар танилцууллаа.

 

Сургалтад хамрагдсан иргэд сургалт үр дүнтэй сайхан боллоо, шүүхийн талаар мэдээллийг бүрэн авч чадлаа гэж сэтгэгдлээ бичгээр үлдээсэн юм.

 

Жинст багийн иргэн Д.Очирпүрэв: Юуны өмнө шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсондоо баяртай байна. Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдох процессыг яаж явагддаг талаар ойлголттой боллоо. Иргэн хүн иргэдийнхээ төлөөлөл болон сонгогдож ажиллана гэдэг нь нэр төрийн хэрэг юм.

 

Шүүх иргэний эрх ашгийг хүндэтгэн, иргэдийн цаг завыг хэмнэж аль болох хурдан хугацаанд иргэний асуудлыг шийдвэрлэж өгөх тал дээр шуурхай болсон нь иргэний нээлттэй танхим, мэдээ, мэдээллийн самбар, иргэдэд үйлчлэх үйлчилгээнээс тодорхой харагдаж байлаа. Шүүхийн үүднээс өгсүүлээд шүүхийн үйл ажиллагааны зохион байгуулалт маш сайн харагдаж байна. Манай иргэд дуртай цагтаа шүүхийн үйл ажиллагаатай танилцахад нээлттэй болсон байна.

Хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, шударга ёсыг тогтооход иргэнийхээ үүргийг биелүүлэн шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсондоо баяртай байна.

Иргэн Д.Давааням: Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн иргэн Д.Давааням миний бие шүүх хуралдааны иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсондоо баяртай байна. 2019 оны 01 сарын 23-ны өдөр шүүхээс зохион байгуулсан шүүхийн иргэдийн төлөөлөгчийн сургалтад хамрагдаж шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч ямар эрх, үүрэгтэй оролцдог талаар ойлголт авлаа. Ард иргэд та бүхэн хууль, эрх зүйн мэдлэгээ нэмэгдүүлэх хүсэлтэй байвал Завхан аймгийн шүүхийн тамгын газартай холбогдоод заавар зөвлөгөө авах бүрэн боломжтой юм байна шүү.

Иргэн: Я.Даваацэрэн: Би шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдож сургалтад сууж анхан шатны мэдлэгтэй болсондоо маш их баяртай байна. Хэрэгтэй мэдээллээр сургалт явуулсан Шүүхийн нийт хамт олонд ажлын амжилт хүсье гэжээ.

 
dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 328   |   Сэтгэгдэл:
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    April 2021    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930