Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэрсийн нэгдсэн жагсаалт батлах тухай 81 дүгээр тогтоолоор Завхан аймаг дахь сум дундын эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр 2019 онд 128 иргэдийн нэрсийг баталсан.
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр баталсан удирдамжийн дагуу шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Х.Дорждэрэм, эвлэрүүлэн зуучлагч Б.Нинжбадгар, эвлэрүүлэн зуучлалын туслах ажилтан Ц.Анхбаяр, жолооч Л.Бадамдорж нарын бүрэлдэхүүнтэйгээр Сонгино, Цэцэн-Уул, Сантмаргаз сумаас сонгогдсон "Иргэдийн төлөөлөгч нарт зориулсан сургалтын хөтөлбөр”-ийн хүрээнд тус сумдаас сонгогдсон 21 иргэдийн төлөөлөгч нарт 2019 оны 01 дүгээр сарын 15-аас 18-ны өдрүүдэд сургалт зохион байгуулж, мөн Цэцэн-уул сумын ЗДТГ-аас эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд хандаж гаргасан өргөдөлд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явууллаа.
Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн сургалтын эхэнд иргэдийн төлөөлөгчийн тухай шторкийг үзүүлсэн ба "Шүүхийн бүтэц зохион байгуулалт”, "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам”, "Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх журам”, "Шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөлс олгох журам” гэсэн сэдвийн хүрээнд явууллаа.
Тус сумдаас шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд шүүхийн тамгын газраас урилга, сургалтын хөтөлбөрийг сумын ЗДТГ-аар нь дамжуулж урьдчилан хүргүүлсэн бөгөөд сургалтад хүрэлцэн ирж амжаагүй 4 иргэдийн төлөөлөгчийн гэрт нь очиж мэдээ, мэдээлэл өгч ажиллав.
Цэцэн-Уул сумын Засаг даргын тамгын газраас эвлэрүүлэн зуучлалд хандаж гаргасан Сум хөгжүүлэх сангаас авсан хугацаа хэтэрсэн зээлийг барагдуулах тухай 13 өргөдлийг газар дээр нь талуудыг байлцуулан эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилттай явуулж шийдвэрлэсэн ба 2 өргөдлийг өргөдөл гаргагчийн хүсэлтийн дагуу буцааж шийдвэрлэв.
Мөн Сантмаргаз сумын иргэд төрийн албан хаагч нарт шүүхийн бүтэц зохион байгуулалт, сумын иргэд болон төрийн албан хаагчдад шүүхийн бүтэц, зохион байгуулалт, шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа, шүүхийн шинэтгэлийн 10-н үр дүн, эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны ойлголт, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны онцлог, давуу тал, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх журам, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн хөлс олгох журам зэрэг сэдвээр мэдээллийг хүргэж ажиллав.
Мэдээллийн дараа иргэдийн асуусан асуултад хариулт өгч, заавар, зөвлөгөө өгч гарын авлага, боршур тарааж, сургалтад хамрагдсан иргэдээс шүүх, шүүхийн тамгын газрын үйл ажиллагааны талаар санал асуулгын хуудсаар судалгаа авлаа.