Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
19-11-2018   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл:  

Залуу боловсон хүчинтэй хамт олонд баярлалаа

 

 Завхан аймгийн Шилүүстэй сумын иргэн Ч.Даваасамбатай ярилцлаа.

 

-Та өмнө нь шүүхээр үйлчлүүлж байв уу?

 

-Би Завхан аймгийн Шилүүстэй сумд оршин суудаг. Тэр бүр аймагт ирээд байдаггүй. Гэхдээ өмнө нь 2013,2014 оны хавьцаа ирж хүний бичиг баримт хөөцөлдөж байсан. Түүнээс хойш өнөөдөр өөрийнхөө ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор ирж байна.

 

-Тэгвэл та өмнө нь шүүхээр үйлчлүүж байсан юм байна. Таныхаар шүүх өөрчлөгдөж байна уу?

 

-Өөрчлөгдсөн байна. Үүднээсээ эхлээд л их өөр болсон байна. Анх сум дундын шүүх гэж байхад сумдыг хариуцсан шүүгч гэж байсан. Одоо сум хариуцсан шүүгч гэж байхгүй, шүүгч нар иргэн, эрүүгийн хэргээ дагнан шийдвэрлэдэг болсон талаар би зурагтаас мэдээлэл авч байсан. Их сайхан залуу боловсон хүчинтэй хамт олон байна гэж харлаа.

 

-Таны шүүхэд ирсэн ажил хэр бүтэмжтэй байна вэ? Хүндрэл бэрхшээлтэй зүйл байна уу?

 

-Бүтэмжтэй байлгүй яах вэ. Би иргэний хэргийн анхан шатны шүүхээр үйлчлүүлсэн. Миний ажиллаж байсан байдлыг маш түргэн шуурхай шийдвэрлэж өгсөн шүүгч Т.Балжинням, туслах Т.Чулуунхүү нарт маш баярлалаа. Энэ байдлаараа олон хүмүүсийг баярлуулж байгаарай гэж хэлье.

Шүүхэд хандаад ажилласан жилээ тогтоолгоод, ажил нь бүтэж тэтгэвэртээ орсон иргэд баярлалаа гэдэг байх. Тэр хүмүүсийн нэг нь болж хурдан шуурхай ажиллаж байсан байдлаа тогтоолгосондоо маш их баярлаж байна. Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсэж, эрүүл энхийг хүсье.

 

 

 

Ярилцсан:Шүүхийн зохион байгуулалт хариуцсан

мэргэжилтэн Х.Дорждэрэм

 
dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 435   |   Сэтгэгдэл:
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    April 2021    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930