Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
17-06-2015   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧИЙН СОНГОН

ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

 

Сонгон шалгаруулалт болох өдөр: 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 08 цагт Завхан аймгийн Улиастай сумын шүүхийн байр.

Сонгон шалгаруулалтад оролцогчдыг бүртгэх хугацаа: 2015 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 08 цагаас 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 17 цаг хүртэл

Бүртгүүлэгчид тавигдах шаардлага:

1. Эрх зүйн бүрэн чадамжтай байх

2. Дээд боловсролтой байх

3. Ял шийтгэлгүй байх

Бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:

1.Батлагдсан загварын дагуу бөглөсөн өргөдөл / өргөдлийн загварыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудас www.judcouncil.mn- аас татан авах/

2. Иргэний үнэмлэхний хуулбар

3. Дээд боловсролын дипломын хуулбар

4. Цээж зураг 2 хувь /4х6/

Эвлэрүүлэн зуучлагчийн сонгон шалгаруулалтыг бүсчилсэн байдлаар зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн шалгаруулалтад зөвхөн Завхан, Говь-Алтай аймгийн иргэд хамрагдах тул тус тусын аймгийн шүүхийн Тамгын газарт бүртгүүлнэ үү.

 

Холбоо барих утас: Шүүхийн ерөнхий зөвлөл -70007028

 

 

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧДЫН ЗӨВЛӨЛ

dle
Нийтэлсэн superadmin   Үзсэн: 1303   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов

Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Шийдвэрлэсэн хэргийн тойм
Иргэн танд
Эрх зүйн зөвлөгөө сонсох
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    October 2021    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031